2011-04-16
Ажлын цагаар өвдөх хэрэгтэй
Уур хүрмээр ч юм шиг гомдмоор ч юм шиг болсон явдал.
Эмнэлэг орлоо өөдөөс хүлээн авах гэсэн том хаяг доор нэгэн хүүхэн сууж байна.  Хороогоо хэлээд хаана үзүүлдгийг асуулаа.  
"Цаана чинь бичээстэй байгаа биз дээ." Гэнэт чанга дуугарсныг ч хэлэх үү цочих айх хоёр зэрэгцэн самбараас хайлаа. Өлийж өлийж оллоо. Хоёр давхарт байдаг юм байна. Шатаар дээш өгсөнгөө. Хүний харааны төвшинд ч лавлагаа мэдээллээ өлгөчихгүй, хараа муутай, настай хүмүүс  дээд талын бичгүүдийг нь унших юм болов уу даа гэсэн шүү юм бодсоор  зорьсон  газраа иртэл "Үйлчлүүлэгчдийн анхааралд ... ажилтай тул өнөөдөр үйлчлэхгүй гэсэн бичиг байв"

Хороо нь л өөр болохоос өөр нэг өрөөгөөр шагайтал. Өрөөнд хоёр эмч /нэг нь сувилагч ч байж магад ямартай ч цагаан халаадтай байсан/, нэг гадны  хүн бололтой халаадгүй нийт 3 хүн юм яриад сууж байна.  Бие өвдөөд байсан болохоор үзүүлчих санаатай "Манай ... хорооны эмч нар өнөөдөр ажилтай гэж байна. Танайх үзээд өгөхгүй биз. Би уг нь танай хажуу талын хорооных гэлээ. Хороо хороогоо л үзнэ ш дээ ирэхээр нь л үзүүлээч дээ. Хэзээ ирэх бол ? Лавлахаас асуугаач ээ" гэж их л уцаарласан өнгөтэй хэлээд аягатай цайгаа ширээн дээр тавингаа цаад хүмүүстэйгээ Тэгээд яасан вэ ? гэж хэлээд хаалгаа тас хийтэл хаалаа.      
Нөгөө лавлагааны хүүхэн дээр дахид очив. "Манай ...хорооныхон ажилтай тул өнөөдөр үйлчлэхгүй гэсэн байна. Оронд нь өнөөдөр манай хорооныхныг хаана үзэж байгаа юм бэ? Үйлчлэхгүй л гэсэн бол үйлчлэхгүй ш дээ. Гэдгийн байна. Хэлэх ч үг үнэндээ олдсонгүй. Хэсэг гайхан зогсож байснаа маргааш үзэх болов уу ? Мэдэхгүй ээ гэснээ компьютероо харж байгаад маргааш үдээс хойш ажиллах л юм шиг байна ш дээ гэдгийн байна. Гэнэт уур хүрч дарга дээр нь орчихдог ч юм билүү гэж бодсоноо.  Энд хэрүүл хийж байсан дор нь эртхэн өөр эмнэлэг бараадаж өвчнөө намдаая гэж бодон ууртай гэгч нь эмнэлгийн хаалгыг тас хийтэл хаагаад хувийн эмнэлэг зорив.

Ийм явдал ганц надад тохиолдоогүй байх. Лавлагаа өгөхгүй л юм бол үхсэн элэнцгээ хийж тэнд суудаг байна. аа. Яасан гэж тэгж уурлаад байдгийн бол? Уурлаж загнаж юм асуусан биш. Надаас хүнд өвчтөн ирвэл яах юм болж байна. Үйлчлэхгүй, үзэхгүй гэж байгаад үхүүлчих юм байна л даа.  Эмнэлгийн ажил хүнд гэдгийг мэднэ л д ээ өдөржингөө л хөмсөг зангидаж, ёолсон улсуудтай харьцана гэдэг хэцүү, хүнд. Гэхдээ л тэд үйлчлэх ёстой. Хамгийн сонирхолтой нь  лавтай миний очсон хувийн эмнэлэгт олон хүн байсан  ялгаагүй л хөмсөг зангидаж ёолсон улс тэгсэн ч эмч нар нь инээгээд л угтах юм.  Инээж болдог л юм байна.  Уурлаж уцаарлахгүй аятайхан байвал эмч нар ч өөрсдөө ядраад байхгүй, өвчтөн ч сэтгэл хангалуун байх юм биш үү?

Дээрх тохиолдолд би ч яахав үе үе хатгуулж өвдөөд байсан болохоос уг нь гайгүй, тэгээд ч мөнгөтэй явж байсан болохоор бушуухан хувийн эмнэлэг бараадаж үзүүлж чадсан.  Гэвч цаана чинь над шиг гүйгээд явчихаж чадахгүй, мөнгө ч байхгүй олон хүн бий шүү дээ.  
Дээрээс нь сар бүр эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд л байдаг төлөөд л байдаг хэзээ   ашиг тусыг нь хүртэх болж байна аа? Улсын төрийн гэхлээрээ л уурлаж уцаарласан, ааштай их зантай хүнд сурталтай байх юм.  Угтаа тэд миний татвараар цалинждаг юмсан. Хамгийн аймаар нь их зантай хүнд сурталтай, Цайны цаг, ажлын цаг дуусчихлаа. Энэ тэр гээд уурлаад загнаад унана. Юу гэсэн үг вэ? Өглөө 9-өөс өдрийн 13 цаг хүртэл дундаа завсарлаад 14 цагаас 18 цаг хүртэл өвдөж болно бусад цагт нь өвдөж болохгүй бололтой. За даа тэгээд үдээс хойш бол ер нь үзнэ гэдэг худлаа даа. Ийм тийм юм дууссан энэ тэр гээд шалтаг тооцоод маргааш өглөө эрт ир гэдэг шүү дээ.  Энэ эмнэлгийн занг бас ч гэж мэднэ дээ мэднэ.  Энэ мэт хоёрын хооронд  эмнэлэг байж байсан дор нь  хувийн болговол таарна. Хувийн эмнэлгүүд нь арай дээр юм.

Ажлын цагаар өвдөнө шүү.



Бичсэн: amur | цаг: 09:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax