2011-06-29
Үгэнд ордоггүй номын дэлгүүр
Номын дэлгүүрийн гадаад дотоод дүрэм журмыг сайн мэдэхгүй юм. Хамгийн ойрын жишээ нь миний хувьд Интер. Өдөр тутам явах замд тааралдах тэр дэлгүүр орж сурсан болоод ч тэр үү эсвэл үнэхээр бусдаасаа сайн болоод ч тэрүү миний мэдэх номын дэлгүүрүүдээс номын ангилал хийгээд сонголтоороо илүү санагддаг юм. Орох бүрдээ ном аваад байдаггүй ч гэсэн мэдэх мэдэхгүй , сонирхох сонирхохгүй салбарын шинэ ном үзэнгээ авахыг хүссэн номоо нэг эргүүлж сэтгэлээ хууран гаргах нь элбэг. Ингэж орж гарахдаа илүү үглэх нь бий. 
Эхэнд би хэлсэн дүрэм журам мэдэхгүй гэж . Гэхдээ нэг ном хэд хэдэн тавиур дээр байж болохгүй гэсэн дүрэм лав байхгүй байх. Харамсалтай нь нэгэн зүйлд сэтгэл дундуур байх юм. Хамгийн их ордгоор нь Интер тэргүүтэй номын дэлгүүрүүд зарим нэг /магадгүй зөвхөн минийх/ үйлчлүүлэгчдийнхээ хэлсэн саналыг хүлээн авахгүй юм. 
Мэдэх зарим нэг номыг байршлыг нь өөрчлүүлэх, одоо байгаагаас  нь гадна өөр  хэсэгт дахин тавиулах санал тавихад заримдаа хүлээж авах ч өөрчилсөн нь үгүй эсвэл өөдөөс Энэ таны ном юм уу гэсэн асуулт асууж, асуултанд нь үгүй гэж хариулбал үл тоон цаашаа яваад өгөх юм.  Ер нь шинээр худалдаанд гарлаа гэсэн номуудыг сонирхсон хүн тухайн чиглэлийн хэсгээс нь  хайхаас өөр хэсгээс тэр бүр хайгаад байхгүй шүү дээ.  Дахин Интер Би танай дэлгүүрт ГУРВАН удаа энэ саналыг тавьсан миний мэдэхийн нэг ч удаа өөрчилж тавьсангүй.


Бичсэн: amur | цаг: 01:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax