Эцэг эх, багш нарын зааж сургасан юмс энэ амьдрал гээч дээр, энэ нийгэм гэдэгт чинь эсрэгээрээ байх нь ямар сонин юм бэ? Шударга байх ёстой, үнэн ч байх ёстой, хүнийг хайрлаж, уучилдаг байх хэрэгтэй, хүнд итгэдэг байх ёстой, аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж бай, олон зангүй нэг л зангаарай бай ... тоочоод байвал ямар ч олон юм бэ дээ энэ хүмүүсийн хэлж байсан, хэлдэг бүхэн. Тэгээд хэлснээр нь байхаар яагаад шударга бус замаар явахыг, худал хуурмагаар байхыг, хардаж сэрдэж, өширхөж хандахыг, сэтгэлээрээ биш, ашиг хонжоог харж байхыг, хэзээч нэг зангаараа байж болохгүй гэдгийг дэмжээд, шаардаад байгаа юм бэ?
Би ойлгохгүй байна. Одоо ингэх л байсан юм бол, ийм л байх ёстой байсан юм бол өдий болтол шал хэрэггүй юм яах гэж зааж, сургасан юм бэ? Яагаад шал өөр юм яриад байдаг юм бэ?
Яг энэ мөчид яруу найрагч Галсансүхийн "Бурханд хэлэх зөвлөгөө" гэдэг шүлгийг яагаад алгасахгүй сонсоод байдгаа ойлгож байх шиг байна.
"Ямар кино биш дээ" гэсэн үгийг байдаг гэдэгт, байх ёстой гэдэгт итгэж байсан бүхэн нь өөр гэдгийг ойлгосон хүмүүс магадгүй жинхэнэ утгыг нь мэдэж, ойлгочоод яриандаа хэрэглээд байдаг байх.
Хэзээ ч нийгмийн амьдралд байдаггүй юмсыг байгаа мэтээр тусгаж өгдөг болохоор хүмүүс урлагт хайртай байдаг байх.
Байх, байх би өөрөө үнэндээ сайн мэдэхгүй болоод идэвхигүй хэвээр бичээд байна. Би сайн ойлгохгүй байна. Бас би юу мэддэг хүн бэ?
Би хэлсэн үгнийхээ боол Хэлээгүй үгнийхээ эзэн
ecomineral@yahoo.com