2012-07-30
Гүдгэр зам
Гадаа бороо орж газар дэлхий чийглэгдээд сайхан байна. Энэ зуны тухайд усны гутал, шүхрийн бизнес эрхлэгчидэд тун таатай байгаа болов уу.
Өнөөдрийнх шиг бороо хур ихтэй үед усны гуталтай хүмүүсч яахав устай усгүй замаар асуудалгүй явчихна. Харин гуталгүй ч юм уу, бороотой өдөр гутлаа ямар нэгэн шалтгаанаас өмсөөгүй хүмүүс ус тойрч явахад хүрнэ. Ийм үед хамгийн хэцүү нь зам хөндлөн гарах юм шиг байна. Харин явган хүний шороон замыг хэлэх ч юм биш. Гудамжаар яваа хүмүүсийг харж байх нь ээ замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй, залхуурсан гэхээсээ илүү гутлаа хайрласан хүмүүс ийм өдөр жинхэнэ машинтай...
2012-04-16
Хайр гэж юу вэ?
Хайр гэж юу вэ?
2012-04-14
Хүн өөрөө өөрийгөө мэд...
Хүн хэзээ барьц алдахаа мэддэггүй юм байна. Үхсэн тухай сонсоод тайван байсан атлаа үхэх тухай сонсоод барьц алддаг юм байна. Үхсний хойноос үхэх тэнэг хэрэг гэж ярьдаг атлаа. Үхлээ гэсэн чамайг сонсоод би ч бас гэж  бодон сүүлчийн үгээ бичих цаас, харандаа авдаг юм байна.
Бурханд би эргэлздэг. Үгүйсгэж чадаагүй. Амирлангуй дүр эсгэх ч хайртай хүмүүсийг минь надаас салгах түүнтэй би тэрсэлддэг. Харин ... өвдөг сөхөрлөө.
Үхлээ хүлээж байгаа хүнийг, үхэж байгаа хүнийг, үхсэн хүнийг би зөндөө харсан. Тэсээд л гарсан. Тэвчээртай байж бас чадсан. Ухаанаа алдалгүй бие барьж би чадсан. Харин ... чадс...
2012-03-23
Дэргэд болсон яриа
"Охидууд аа" энэ үгийг сонссон эгчмэд бүсгүй баярлан дуу нь чангарч яриа өдлөө. Царайг нь харав үнэхээр баярлажээ.
Надаас нилээд зайнд нэгэн залуу сууж байлаа. Гэнэт толгойд инээдтэй нэг бодол орж ирлээ. Хэрвээ саяын нөхөр тэр залууд хандан "Банди аа" гэсэн бол тэр ингээд тайван инээгээд сууж байхгүй яасан их уурлах бол ? Хүйсийн ялгаа гэж сонин шүү.
...
2012-03-22
Блогоор хэрхэн дэлхийд танигдах вэ?
"Блогоор хэрхэн дэлхийд танигдах вэ?" хэмээх нэг ийм гарын авлага оллоо.www.setge.mn/index.php
2012-03-14
ТВ зураглаачид гэж.
              Өнөөдөр эрт ирсэн дээр суваг жаал солив. Үзсэн мэдээний ихэнх нь л хууль зөрчсөн тухай байлаа. Тэр дунд ТВ-8 телевизийн Толь мэдээллийн хөтөлбөрт архи согтууруулах ундааг үйлчилгээний газрууд хууль зөрчин зарж байна гэсэн нэг мэдээлэл гарав. Даднаа л шахуу яригддаг асуудлын нэг.  Харин энэ удаад урьд нь анзаардаггүй байсан нэг зүйлийг анзаарав. Бар ресторанууд хууль зөрчин архи, согтууруулах ундааг зарж байна гэх мэдээллийн дүрс нь хууль зөрчин ажиллаж байгаа бар, ресторануудын нэр, хаяг, эзэд нь биш үйлчлүүлэгчид нь гарч байх юм.  Яахав дүрсийг нь бүдэгрүүлж байгаа ч жинхэнэ ава...
2012-03-06
Харилцааны тухай нэгэн бодол

Хамгийн эрүүл, зөв , сонгодог утгаараа харилцаа /бизнесийн/ хар зах дээр явагддаг гэдэг.  Худалдагч сайн ч муу ч бараагаа хамгийн өндөр үнээр их бараа зарахыг зорино, харин худалдан авагч хамгийн хямд үнээр олон, сайн бараа авахыг хүснэ.  Нэг нь өөрт байгаа зүйлээс  салахыг хүсдэг бол, нөгөөх нь өөрт байхгүй тэрхүү зүйлийг авахыг хүсдэг.

Иймээс хоёр тал ярилцаж, үнэ хаялцаж байгаад тохиролцоонд хүрдэг буюу нэг цэг дээр зогсдон.  Энд хамгийн гол нь хоёр тал тухайн цэгийг харилцан хүлээн зөвшөөрсөн, бас ярилцаад тохиролцсонд байгаа юм.  Энэ бол жишээ.  Одоо үүнийгээ илүү задлаад дэлгэрүүлээд, ...

2012-02-18
Би ойлгохгүй байна
Эцэг эх, багш нарын зааж сургасан юмс энэ амьдрал гээч дээр, энэ нийгэм гэдэгт чинь эсрэгээрээ байх нь ямар сонин юм бэ? Шударга байх ёстой, үнэн ч байх ёстой, хүнийг хайрлаж, уучилдаг байх  хэрэгтэй, хүнд итгэдэг байх ёстой, аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж бай, олон зангүй нэг л зангаарай бай ...  тоочоод байвал ямар ч олон юм бэ дээ энэ хүмүүсийн хэлж байсан, хэлдэг бүхэн. Тэгээд хэлснээр нь байхаар яагаад шударга бус замаар явахыг, худал хуурмагаар байхыг, хардаж сэрдэж, өширхөж хандахыг, сэтгэлээрээ биш, ашиг хонжоог харж байхыг, хэзээч нэг зангаараа байж болохгүй гэдгийг дэмжээд, шаардаа...
2012-02-16
Таалагдсан
Би татагдсан
Дурлаж болохгүйг мэднэ
Гэвч хайрлахгүй байж чадахгүй нь
Дасчих вий дээ.

2012-02-09
Эндэх ажил тэндэх ажил гэж гүйсээр, үгүй юм байна суусаар байгаад блогоо мартах шахжээ. Өдөржингөө нэтийн ард суудаг хэр нь л энэ нэг юмандаа хэдэн юм бичиж чадахгүй.  Дээрээс нь ордог, уншдаг зарим нэг блог дээрч юм гарахгүй юм. Ер нь бол блог ертөнц их уйтгартай байна даа. Гэхдээ амьдрал, ажил бол буцалж байна шүү. ...
2012-01-21
Ойрын амьдрал - хариу үг
Амьдал сайхан байна шүү. Хэнээс ч хараат бусаар хүссэн зүйлээ хийгээд л.  Алба биш ч гэлээ өдөржингөө шахуу PC ард сууж байна даа. Тааламжтай зүйл ээ гэж.  Ядраад сүйд болсон юм ч алга.  Магадгүй миний энэ байдал зарим хүнд утгагүй, ашиггүй харагддаг.  Гэсэн ч яадгийн би ямар тэд нарын өмнөөс амьдар ч байгаа биш. Би х...
2012-01-15
Захидал
Би чамд хайртай гэдэг үгийг хэнд хэлэх бол?
Би хэний өмнө үүдээ нээх бол ?
Би хэнд хань болж чадах бол ?
Би хэний удмыг төрүүлэх бол?

Би чамдаа хайртай гэдэг үгийг хэлнэ
Би чиний өмнө үүдээ нээнэ
Би чиний хань чинь байна
Би чиний удмыг үргэлжлүүлнэ.
Учраагүй хань минь



...
2012-01-15
Үргэлжлээгүй мөрүүд ...
...
Харж нэг баясахсан
Харагдаж нэг ичингүйрэхсэн
...
Ичгүүр сонжуураа алдан надад чи дурлахдаа
Ээрээ цээргүй загнаж, түмний нүдэн дээр үнссэн
...
Ахиж уулзахгүй гэж бодохоор гунигтай
Амжиж учирсандаа би жаргалтай
...
Магадгүй чи байгаагүй бол
Маргааш ямар утгаггүй байх байсан бол
Аз болоход чи байгаа нь
Амьдралыг минь утга учир...
2011-11-30
Яг одоо
Яг одоо 23:36 болж байна. 
Бас л алга.
Би яах ёстой юм бэ?

Яг одоо 00:26 болж байна.
Бас л алга.
Кофе, миний кофе хаана байна?

Яг одоо 00:31 болж байна.
Унтдагч юм бил үү?
Үгүй шүү.


Унаач ээ. Орой болгон л ингэж байх юм. Амармаар байна.

Унт аа унт би байж байгаад унтана.

Ядаргаатай амьтан.

Тийм ээ тийм би ядаргаатай амьтан.

Яг...
2011-11-23
Аян замын тэмдэглэл
Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг уулсын орой харж, усны чимээ сонсож, ургамалын үнэрт мансуурч явах шиг жаргал хаа байна. Би гэдэг хүн ээлжилт нэгэн ажлаар Увс аймгийг зорих болов. Баруун аймаг гэж бодохоор мөнх цаст сүрлэг уулс төсөөлөгдөж, тэр дундаа Увс аймаг гэж бодохоор тэсгэм хүйтэн даарах шиг.

Өлгийдөхөөс бу...
2011-11-04
Өнчин улиас

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэсэн дууны үгийг байдаг.  Магадгүй энэ дууны үгийг бичсэн хүн бодит амьдрал дээр мэдэрсэн мэдрэмжээ цаасан дээр буулгасан байх гэсэн бодол надад гэнэт төрсөн юм.  Учир юу хэмээвээс. Нэг өдөр хоолоо хийдгээрээ хийгээд гал тогооныхоо өрөөнд бөндөгнөж байлаа.  Гэтэл нү...

2011-10-20
PC тоглоомын газар
Хонон өнжин тоглож, эмгэг өвчтэй болтлоо сууж, халаасан дах хэдэн төгрөгөө бардаг РС тоглоомын газрын уур амьсгалыг хүргэж байна.

14 ... үгүй ээ 10, 11-г цуг нээчих. Эгч ээ эгч ээ ... ...
2011-10-13
Би би гээс асууж би бид хариулав
Хийх юм ихтэй ч хийсэн юмгүй
Өдөр хоногууд урсаж
Хэнийг ч юм хүлээсэн
Сэтгэл харуулдаж
Хэлсэн үгээ ойлгуулж чадаагүй юм болов уу гэсэн
Харамсал төрж
Хэлж амжаагүй үгээ гаргах гэсэн
Хүсэл тэмүүлнэ
Энэ бүхэн өнгөрөгч өдрүүдийг уртаас урт болгосон мэт
Ирэх өдрүүд ийм байвал би яах вэ? ...
2011-10-11
Зургийн магтаал
Холоос харахад уул нь өнгөтэй
Ойртоод сонсоход ус нь чимээгүй
Хавар очиход цэцэгс нь дэлгэрсээр
Хавьтаад үзэхэд шувууд үл жиргэнэ

Эх сурвалж: "Хятадын сонгомол яруу найраг"  орч. Ш. Амрита, М. Шагдарсүрэн


Зураг сайхан шүү.
...
2011-10-06
Буутай ч болоосой
Өнөөдрийг ийм муухай өдөр болно гэж даанч бодсонгүй.  Хийж байсан ажил минь ямар сайхан явж байлаа. Тэгтэл хүнд сурталтай, хөгийн, новшийн амьтнаас болж дэндүү их эд эсээ үхүүлчихлээ.  Уучлаад байхад давраад байдаг улсыг яах вэ? Бүхэл бүтэн таван өдрийн ажлыг минь хойш нь татсан нь бага...